2010年8月29日日曜日

Гомдоно гэдэг юу гэсэн үг вэ?

Хамгийн хайртай, хамгийн дотно хүндээ л гомддог байхаа. Танихгүй хүнд бол гомдохгүй шүү дээ. Гомдох гэдэг хайртай байгаагийн нөгөө тал нь юм уу даа. Тэгээд бодохоор гомдоно гэдэг тийм ч муу юм биш дэгээ . Гомдоод нэг уйлахад л дотор онгойно шүү дээ.
Хүн хүндээ хайртай бол гомдно. Эгэл хүний нэгэн ёсон ажээ.

2010年8月28日土曜日

Нутгийн минь сайхан

Монгол яваад ирсэн япон хүнээс нутгийнхаа сонинг сонсож, монгол бэлэг япон хүнээс авсан чинь гоё байлаа. Өнөөдөр ер нь сайхан өдөр байлаа. Ажил маань ч бүтэмжтэй орой О сан К сан хоёртай Сарибандлаа. Сарибан гэдэг итали хоолны газар хоол нь амттай их тухтай газар л даа. Хааяа найз нартайгаа очиж тосонд шарсан хаш ногоотой спагети идэж амеркан кофе уух сайхан. К сан Монгол яваад ирсэн их сэтгэл хангалуун байна. Монгол хөгжиж байнаа , Монголд байр аваад зундаа очдог болох юмсан гэж ярьж байна. Нээрэн миний нутаг сайхан шүү. Харийн хүн очоод сайхан сэтгэгдэлтэй буцна гэдэг сайхан л хэрэг. Айлд орж ирсэн хүн сайхан зочлуулаад гарахдаа тэр айлд сайн сайхныг хүсдэг нь гарцаагүй.
Монголдоо харих юмсан. Гэтэл энд байдаг монгол бүсгүй өнөөдөр уулзаад яая даа монгол буцмаар л байна гэхдээ очоод амьдрах аргагүй гэж ярьж байгааг сонсоход харамсах сэтгэл төрлөө. Бурхан тэнгэрт баярлаж байнаа миний хувьд болохгүй юм алгаа.