Монгол яваад ирсэн япон хүнээс нутгийнхаа сонинг сонсож, монгол бэлэг япон хүнээс авсан чинь гоё байлаа. Өнөөдөр ер нь сайхан өдөр байлаа. Ажил маань ч бүтэмжтэй орой О сан К сан хоёртай Сарибандлаа. Сарибан гэдэг итали хоолны газар хоол нь амттай их тухтай газар л даа. Хааяа найз нартайгаа очиж тосонд шарсан хаш ногоотой спагети идэж амеркан кофе уух сайхан. К сан Монгол яваад ирсэн их сэтгэл хангалуун байна. Монгол хөгжиж байнаа , Монголд байр аваад зундаа очдог болох юмсан гэж ярьж байна. Нээрэн миний нутаг сайхан шүү. Харийн хүн очоод сайхан сэтгэгдэлтэй буцна гэдэг сайхан л хэрэг. Айлд орж ирсэн хүн сайхан зочлуулаад гарахдаа тэр айлд сайн сайхныг хүсдэг нь гарцаагүй.
Монголдоо харих юмсан. Гэтэл энд байдаг монгол бүсгүй өнөөдөр уулзаад яая даа монгол буцмаар л байна гэхдээ очоод амьдрах аргагүй гэж ярьж байгааг сонсоход харамсах сэтгэл төрлөө. Бурхан тэнгэрт баярлаж байнаа миний хувьд болохгүй юм алгаа.
0 件のコメント:
コメントを投稿